ASICS GEL-KAYANO™ 14 – Сонгодог загвар, шинэ мэдрэмж
ASICS GEL-KAYANO™ 14 нь 2000-аад оны сүүл үеийн гүйлтийн гутлын хэв маягийг орчин үеийн шийдэлтэй хослуулсан загвар юм. Домогт GEL-KAYANO™ цувралын өв уламжлалыг хадгалсан энэ загвар нь шинэ үеийн эхлэлийг илэрхийлдэг.
Энэхүү хувилбар нь анх удаа Toshikazu Kayano-оос өөр дизайнерын бүтээл болсон нь цувралын хөгжилд шинэ хуудас нээсэн ч үндсэн үнэт зүйлсийг хадгалсаар байна.
Гутлын дээд хэсэг нь 2008 оны анхны загвараас санаа авсан давхарласан арьс болон mesh материалтай бөгөөд илүү сайжруулсан хэлбэр, тав тухыг санал болгоно.
Доод уланд байрлах GEL™ cushioning технологи нь доргилтыг шингээж, удаан хугацаанд тав тухтай алхах, гүйх боломжийг бүрдүүлнэ.
Мөн байгальд ээлтэй шийдлийг тусгасан: улавчийг solution dye технологиор үйлдвэрлэснээр усны хэрэглээг 33%, нүүрстөрөгчийн ялгарлыг ойролцоогоор 45% бууруулсан.
Онцлогууд:
- 2000-аад оны ретро гүйлтийн загвар
- GEL™ cushioning технологи
- Арьс + mesh дээд хэсэг (сайжруулсан fit)
- Байгальд ээлтэй үйлдвэрлэл
- GEL-KAYANO™ цувралын шинэ үе